
“Доктор Амбага” компанийн судлаач М.Амбага, А.Түмэн-Өлзий, Б.Саранцэцэг нарын S-NCM мэдлэгт суурилсан NCM анагаах ухааны хандлагаар бичсэн зургаан бүлэг бүхий 25.5 хэвлэлийн хуудастай “ NCM анагаах ухааны эмнэл зүйн асуудлууд“ нэртэй шинэ ном энэ долоо хоногт хэвлэгдэн гарлаа. Уг ном дараах үндсэн бүлгүүдтэй юм. Үүнд:
Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны оношилгоо-эмчилгээний аргуудын нийцлийн алгоритм ба s-NCM мэдлэг.
Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны оношилгоо-эмчилгээний аргуудын нийцлийн мөн чанарыг s-NCM мэдлэгийн хүрээнд тайлбарлах нь.
Уламжлалт анагаах ухааны оношилгооны аргуудын мөн чанарыг s-NCM мэдлэгийн хүрээнд тайлбарлах нь.
Холбогч эдийн гэмтлүүдийн эмгэг жамыг s-NCM мэдлэгийн хүрээнд тайлбарлах нь
Остеоартрит өвчний эмгэг жамыг s-NCM мэдлэгийн хүрээнд тайлбарлах нь
Элэгний өвчний эмгэг жамыг s-NCM мэдлэгийн хүрээнд тайлбарлах нь
Элэгний цирроз өвчний эмгэг жамыг s-NCM мэдлэгийн хүрээнд тайлбарлах нь
Цусны даралт ихдэх өвчний эмгэг жамыг s-NCM мэдлэгийн хүрээнд тайлбарлах нь
Бөөр, шээс ялгаруулах тогтолцооны зарим эмгэгүүдийн эмгэг жамыг s-NCM мэдлэгийн хүрээнд тайлбарлах нь
Ходоодны зарим эмгэгүүдийн өвчний эмгэг жамыг s-NCM мэдлэгийн хүрээнд тайлбарлах нь
Титэм судасны өвчний эмгэг жамыг s-NCM мэдлэгийн хүрээнд тайлбарлах нь
Уушигны эмгэгүүдийн эмгэг жамыг s-NCM мэдлэгийн хүрээнд тайлбарлах нь
Тархиний ишеми, инсульт өвчний эмгэг жамыг s-NCM мэдлэгийн хүрээнд тайлбарлах нь
Чихрийн шижин өвчний эмгэг жамыг s-NCM мэдлэгийн хүрээнд тайлбарлах нь
Нойр булчирхайн үрэвсэлт өвчний эмгэг жамыг s-NCM мэдлэгийн хүрээнд тайлбарлах нь
Цөс чулуужих өвчний эмгэг жамыг s-NCM мэдлэгийн хүрээнд тайлбарлах нь
Нейроциркуляторная дистония өвчний эмгэг жамыг s-NCM мэдлэгийн хүрээнд тайлбарлах нь
Түгээмэл хатуурал өвчний өвчний эмгэг жамыг s-NCM мэдлэгийн хүрээнд тайлбарлах нь
Зүрхний өвчний эмгэг жам ба 4 компартмент болон 10 гол тогтолцоот хэсгийн олон хувилбар.
Бөөрний өвчний эмгэг жам ба ба 4 компартмент болон 10 гол тогтолцоот хэсгийн олон хувилбар.
Уушигны өвчний эмгэг жам ба ба 4 компартмент болон 10 гол тогтолцоот хэсгийн олон хувилбар.
Ходоодны өвчний эмгэг жам ба ба 4 компартмент болон 10 гол тогтолцоот хэсгийн олон хувилбар.
Элэгний өвчний эмгэг жам ба ба 4 компартмент болон 10 гол тогтолцоот хэсгийн олон хувилбар багтаж байна.
Мөн уг номын Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны оношлогоо-эмчилгээний аргуудын нийцлийн алгоритм ба s-NCM мэдлэг бүлэгт:
1. s-NCM гэсэн шинэ мэдлэг бий болж, уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны нийцлийг танин мэдэхүйн энэ гурав дахь цоо шинэ тайллаар дамжуулан тайлбарлах болж байгаагийн нэг гол ололт бол бүх өвчний оношлогоо, эмчилгээний асуудалд “х мэдлэг + g мэдлэг + S мэдлэг + s - NCM мэдлэг = амьд эсийн эрүүл оршихуйн үндэс, түүний эмгэг өөрчлөлтийн мөн чанар, тэдгээрийн оношлогоо, эмчилгээ” гэсэн нэгдмэл шийдлийг ашиглах онол-арга зүйн үндэс боловсрогдсонтой холбоотой болох тухай бичжээ.
2. s-NCM гэсэн шинэ мэдлэгийг бүтээж, уламжлалт анагаах ухааны оношлогоо-эмчилгээний олон асуудалд танин мэдэхүйн энэ гурав дахь шинэ шийдлийн дагууд бүтэн тайлал хийснийгээ Анагаах ухааны дөрвөн үндсийн-Язгуурын үндсийн- “Шинжлэн танин барих дөтгөөр бүлгийн:
” ..Өвчнийг үзэх, хүрэлцэх, асуухаар огоот мэдмүй. Нүдээр үзэж хэл, шээсийг шинжил, энэ шинжлэл нь үзэх орны ухаан мөн. Хуруугаар хүрэлцэн, дохиог барилдуулагч элч судал, энэ шинжлэл нь шинжлэх утгын ухаан мөн. Хэлээр асууж хөдлөх нөхцөл, өвдөх ёсыг шинжлэх, тэр шинжлэл нь сонсох дуун ухаан мөн. Хийн хэл нь улаан бөгөөд хуурай, ширүүн, шарын хэл нь цайвар шар өнгөрөөр хучигдсан, бадганы хэл цайвар, нимгэн, өнгөгүй, зөөлөн, нойтон, хийн шээс нь ус адил, хөөс том, шарын шээс улаан шар, уур арвин, үнэр муухай, бадганы шээс цагаан, үнэр, уур өчүүхэн, хийн судал туламлаж, хоосон үе үе зогсох, шарын судал нь хурдан, дэлгэрэнгүй, эрчимтэй, бадганы судал живэнхий, буурай алгуур болой. Асуухад хөнгөн, ширүүн идээ, явдлын нөхцөлөөр эвшээх, чичрэх, суниах, жихүүцэх, сүүж, бэлхүүс яс үес бүхэн өвдөх, энд тэндгүй шилжиж хатгалах, магад үгүй хоосон огших, эрхтэн соргог бус, сэтгэл хямрах, өлсөх цагт өвдөх, тослог шимт магад тусална. Хурц, халуун идээ хийгээд явдал мөрөөр ам гашуурах, толгой өвдөх, бие халуурах, цээжээр хатгалах, шингэсний сүүлд өвдөж сэрүүн тусална. Хүнд, тослог идээ хийгээд явдал мөрөөр дуршил амаргүй, идээ шингэхэд бэрх, бөөлжих, ам заваарах, ходоод хөөж хэхрүүлэх, бие сэтгэл хүндэрч, гадна дотно хоёулаа хүйтэн, идсэний сүүлээр амаргүй, идээ явдал бүлээн бол тусална. Тэр мэт 38 шинжлэх аргаар өвчин бүхнийг магадтайгаар нотлон буулгана…” хэмээсэн сонгодог томьёололд (“х мэдлэг , g мэдлэгт суурилсан ) өгсөн тайлбараар (s-NCM мэдлэгт суурилсан ) харуулж, энэ нь нь шинжлэх ухаан дахь нэн том дэвшил болж байгааг энэ номонд дэлгэрэнгүй үзүүлжээ.

3. Мөн NCM анагаах ухаанд суурилсан оношлогоо-эмчилгээний шийдэл бүхий эмнэлгийн нөхцөлд оношлогоо-эмчилгээний стандарт хэрэгжүүлэх алгоритм (уг алгоритмийг Уламжлалт анагаах ухааны зонхилон тохиолдох өвчний ангиллыг баримтлан боловсруулсан)-ыг дараах байдлаар боловсруулсан байна.
Үүнд:
1. Эхлээд өвчтөн нэг бүрийн биеийн 4 гол компартмент хэсэг бүрийн хий, шар, бадганы кодчиллын тоон утгыг гаргана.
2. Дараа нь энэ кодчиллын тоон утгыг харгалзан, ХIV-TMV00-TMV05 кодын дагууд TMV00 буюу өөрийн үндсэнд дангаар дүр урвасан эсвэл-TMV01 кодын дагууд-хий, шар, бадганы билэг чанар хавсарч дүр урвасан, TMV02-хий, шар, бадганы билэг чанар хурж дүр урвасан, TMV03 кодын дагууд-нэг гэмийн оронд нөгөө хоёр оршсон, TMV04 кодын дагууд-өөр гэмийн билэг чанар дүр урвасан буюу дүр урвасан бадганы билиг чанар эс амарлиад хийн билиг чанарын дүр урвасан эсэхийг болон TMV05 кодын дагууд ХШБ харшилдсан эсэхийг гаргана. Кодоо өвчний түүх дээр бичнэ.
3. Дараа нь судас шинжлэлийн аргаар цон, ган, чаг дээр цул, сав эрхтний болон өвчний орныг олно.
4. Дараа нь дөрвөн улиралд таван махбодийг уялдуулан, эх-хөвүүн, нөхөр-дайсны харьцааг олж, өөрийн судал лугших, эх, хөвүүн-нөхөр, дайсны судал лугших байдлаас хөөж- “эрүүл биеийн гэм-ХШБ-15 + биеийн тамир – 7 + хир - 3” нийлээд 25 нь тэгш байгаа эсэхийг гаргана.
5. Дээрх дээр үндэслэн - “Язгуурын үндэс” заагдсан “эрүүл биеийн гэм-ХШБ-15+биеийн тамир- 7+хир-3” нийлээд 25 нь тэгш байгаа эсэх, эсвэл тэдгээр нь нас, орон, цаг, идээ ундаа, явдал мөрөөс хамааран өвчин үүсэх гол шалтгаан болох ХШБ-ы нөлөөлөлд өртөн-дүр урваад өвчний хувиралд орсон эсэхийг гаргаж, Уламжлалт анагаах ухааны оношийг TMA00-TMD04 -TMU00-TMU05, TMW00-TMW03 кодын дагууд гурван гэмийн өвчин, дотор өвчин, халуун өвчин, цул сав эрхтний, хэсэг бусаг өвчин, өвчний шалтгаан үрийн ангиллаар тавина.
6. Дараа нь орчин үеийн анагаах ухааны аргаар онош тавина.
7. Дараа нь уламжлалт анагаах ухаан ба орчин үеийн анагаах ухааны оношийн дүйцлийг гаргана.
8.Үүний дараа s-NCM шинэ мэдлэгийг голлон ашиглахын хамт уламжлалт анагаах ухаан ба орчин үеийн анагаах ухааны оношид суурилан ХIV-TMV00-TMV05 кодын дагууд TMV00 кодын дагууд буюу өөрийн үндсэнд дангаар дүр урвасан эсвэл-TMV01 кодын дагууд-хий, шар, бадганы билэг чанар хавсарч, дүр урвасан, TMV02-хий, шар, бадганы билэг чанар хурж дүр урвасан, TMV03 кодын дагууд-нэг гэмийн оронд нөгөө хоёр оршсон, TMV04 кодын дагууд-өөр гэмийн билэг чанар дүр урвасан буюу дүр урвасан бадганы билиг чанар эс амарлиад хийн билиг чанарын дүр урвасан байдалд эмгэг жамын нарийн түвшингийн тайлал хийнэ. Элэгний халуун-TMK02.1 гэсэн УАУ-ы онош, ОҮАУ-ы элэгний С вируст хурцдуу үрэвсэл гэсэн оноштой TMV00 кодын дагууд өөрийн үндсэнд дангаар дүр урвасан-TMV00.6. шарын билиг чанар дангаараа арвидах гэсэн онош тавигдсан, эсвэл элэгний хий-TMK02.15 гэсэн УАУ-ы онош, ОҮАУ-ы элэгний С вируст архаг үрэвсэл гэсэн оноштой, TMV03 кодын дагууд нэг гэмийн оронд нөгөө хоёр оршсон -TMV03.4. элэг - шарын оронд дүр урвасан хийн билиг чанар оршсон гэсэн онош тавигдсаны мөн чанарыг гаргана…гэсэн алгоритмыг оруулжээ.
Мөн уг номын s-NCM мэдлэгт суурилсан NCM анагаах ухааны хандлагаар хийгдсэн эмнэл зүйн жишиг тохиолдлууд гэсэн эцсийн бүлэгт:
Хронический С вирусный гепатит оноштой өвчтөн хүмүүс дээр s-NCM мэдлэгийн дагууд 4-р компартмент дээр хийгээр, шараар, бадганаар кодлогдсон буюу гамма төлөв өндөр, редокси сул, АТФ, НАДФН бага, эсвэл бетта төлөв өндөр, редокси шугам дээр ред өндөр, АТФ, НАДФН өндөр, эсвэл альфа төлөв өндөр, окси потенциал өндөр, АТФ, НАДФН дунд түвшинд байгаагаас хамаараад уг өвчин циррозод шилжих магадлал өндөр байна уу, эсвэл хавдар руу шилжих магадлал өндөр байна уу гэдгийг урьдчилан хэлж болох тухай зэрэг эмнэл зүйн олон жишээ оруулсан байна.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ