
Индонезийн цагдаа нар Италийн мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран Бали арал дээр нуугдаж байсан Коза нострагийн нэгэн бүлэглэлийн удирдагчийг саатуулжээ. Гэмт этгээд хэдэн сарын өмнө Италийн тусгайгийн дайчдын хамар дороос зугтааж дөнгөсөн тул баригдашгүйд тооцогдож байсан юм.
Баригдахаасаа өмнө Сицилийн “Загалмайлсан эцэг” Антонино Мессикати Витале жуулчдын очих дуртай газрын нэг Бали арлын эрэг дээрх нэгэн чамин харшид амьдарч байсан гэнэ. “Сувилуулагч” эр эрэн сурвалжлагдаж байсан ч өөрийн гэр бүлтэйгээ байнгын холбоотой байсан аж.
Цагдаа нар түүнийг хамсаатнууд болон гэр бүлийнх нь гишүүдийн утсан яриаг чагнаснаар хаана байгааг нь илрүүлж дөнгөжээ. Мөн хууль сахиулагчид мафийн толгойлогчийн хамаатнуудын араас мөрдлөг хийснээр Бали арал дээр очсон байна.
Антонино Витале өнгөрсөн дөрөвдүгээр сард Палермогийн ойролцоохь Мисилмери хотод болсон мафийн толгойлогчдын уулзалтад очсон ч отолт хийж байсан тусгайгийн дайчдаас зугтаж дөнгөсөн юм. Төдөлгүй тэрбээр Италийг орхин явжээ. Удам дамжсан мафийн тэргүүн тэрбээр Сицилийн Виллабате мафийн бүлэглэлийн тэргүүн бөгөөд түүний аав Пьетро Витале 1988 онд буудуулж үхсэн билээ.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ