
Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн төв бирж, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж буй “Ажил олгогчдын нэгдсэн зөвөлгөөн” Блью Скай цамхагт эхэллээ. Энэхүү уулзалт зөвлөгөөнд ажил олгогч 50 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, ажил хайж буй иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Мөн энэ үеэр ажил олгогчид “Е бирж” цахим мэдээллийг ашиглаж ажлын зарыг оруулж, анкет бөглөх боломжтой болсон талаар мэдээлэл хийнэ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ