Улаанбаатар хотын 2010 оны нийгэм, эдийн засгийн зорилтын биелэлтийг хэлэлцэнэ
НИТХ-ын дэргэдэх төсвийн хорооныхон өнөөдөр өргөтгөсөн хуралдаан хийж байна. Энэ нь маргааш Хангарьд ордонд болох НИТХ-ын ээлжит хуралдааны бэлтгэл маягийн хуралдаан гэж байна. Маргааш НИТХ-ын ээлжит хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын 2010 оны нийгэм эдийн засгийн зорилтын биелэлтийг хэлэлцэхийн сацуу ирэх зорилгоо тодорхойлох аж. Мөн Нийслэл хотын газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хороодын зохион байгуулалтын талаар хэлэлцэн батлах юм байна. Түүнчлэн, зарим дүүргийн ачаалал ихтэй хороог хүн амын тоогоор нь бусадтай нь тэнцүүлэн хуваах талаар тус хуралдаанаар хэлэлцэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ