
Египетийн нийслэл Каир хонтоо Арабын лигийн төлөөлөгчид чуулж Сирийн асуудлыг хэлэлцсэн. Энэ нь ч үр дүнгээ өгч Сирийн ерөнхийлөгч Башар Ассад тэмцэгчдийн эсрэг цэргийн хүч хэрэглэхээ зогсоож, шоронд хоригдсон эсэргүүцлийн хөдөлгөөнийхнийг суллана хэмээн амласан билээ.
Гэсэн хэдий ч олон улсын мэдээллийн агентлагуудын уламжилж байгаагаар Сирийн Хомс хотноо аймшигт хүчирхийлэл үргэлжилсээр байгаа гэнэ. Өчигдөр орой тус хотноо эсэргүүцэгчдийн эсрэг Сирийн армийн танкууд гал нээсний улмаас 20 гаруй хүн амиа алдсан аж.
Энэ тухай мэдээллийг бүс нутаг дахь BBC-гийн идэвхтэнүүд дүрс бичлэг хийн тус агентлагт илгээсэн байна.
Башар Ассад олон улсын тавцанд өөр үг яриа хэлж байгаа ч цаагуураа армийн хүчийг ард түмний эсрэг хэрэглэн хүчирхийлэл үйлдсээр байгааг сүүлийн үеийн мэдээллүүд баталж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ