
Гондурас улсад 176 цагдаагийн офицерийг баривчилжээ. Засгийн газар цагдаагийн байгууллагын дунд өргөн хүрээний ажиллагаа явуулсан бөгөөд энэ ажиллагааны үеэр хээл хахууль, гэмт хэргийн сүлээнд орооцолдсон, хар тамхины мафиудтай хамтран ажилладаг гэх дээрх тооны цагдаагийн албан тушаалтнуудыг баривчлан хорьсон байна.
Гондурасын ерөнхийлөгч Порфирио Лобо энэ талаар мэдэгдэхдээ нийгэм дэх муу муухайн үүр бүхнийг цэвэрлэхийн өмнө тэрхүү цэвэрлэгээг хийх ёстой цагдаагийн байгууллагыг хамгийн түрүүнд цэвэрлэх ёстой хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ