Эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх төслийн талаар ярилцав
Засгийн газрын бондын хөрөнгөөр эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх төслүүдийг талаархи санал солилцох уулзалт өнөөдөр Эдийн засаг хөгжлийн яаманд боллоо. Эрчим хүчний яамнаас "Чингис бонд"-ын хөрөнгөөр салбартаа хийж хэрэгжүүлэх 10 гаруй төслийг Эдийн засаг хөгжлийн яаманд хүргүүлээд байгаа юм. Үүний дагуу өнөөдөр Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Сономпил нарын тэргүүтэй төлөөлөгчид уулзаж. уг төслүүдийн талаар ярилцсан байна. Улмаар цаашид нарийвчлан ярилцах зүйл олон байгаа тул хоёр яамны сайд дахин уулзалт зохион байгуулахаар товлосон байна. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ