
Английн Арсенал клубын дасгалжуулагч Арсен Венгер Balloon d’Or-ын талаар сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
Тэрбээр өөрийн багийн ахлагч Робин Ван Персиг дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналд өрсөлдөгчдийн дунд нэрийг нь оруулаагүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
Робин Ван Перси бол яг одоо цагт английн Премьер лиг төдийгүй европын тавцанд шилдэг тоглолт үзүүлж буй гайхалтай тоглогч юм хэмээн Арсен Венгер ярьжээ.
Мөн Персиг энэ шагналд өрсөлдөх боломж олгоогүйд харамсаж буй талаар Арсеналын хэд хэдэн тоглогчид хэвлэлүүдэд яриа өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ