
Аймаг орон нутгийн мэргэжлийн хяналтын газрын харьяа лабораториуд, Нэгдсэн төв лаборатори, Нийслэлийн төв лабораториудын эрхлэгч, чанарын менежер, шинжээчид нийт 60 хүн сургалтад хамрагджээ.
Энэ сарын 2-ны өдрөөс эхлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хурлын танхимд 3 өдрийн турш тус сургалт үргэлжилж байна. Тус сургалтаар сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага болон Микробиологийн аюулгүйн үзүүлэлт, орчин үеийн чиг хандлагын талаар шинжээчдэд мэдлэг, мэдээлэл өгсөн байна.
Дээрх сэдвийн хүрээнд дотоод аудит, удирдлагын дүн шинжилгээ явуулах, стандарт боловсруулах зарчим, аргазүй зэрэг чухал сэдвүүд хөтөлбөрт тусгагдсанаараа ач холбогдолтой аж. Мөн Микробиологийн аюулгүйн үзүүлэлт, орчин үеийн чиг хандлага сэдэвт сургалтаар хоолны хордлого болон хордлогот халдвар, тэдгээрийн үүсгэгчдийн талаар сонирхолтой лекц сонирхол татсан сэдэв байлаа. Сургалтад хамрагдсан шинжээч, мэргэжилтнүүд “Лабораторийн үйл ажиллагаа, стандарт, орчин үеийн шинжилгээний арга технологийн талаар мэдлэг, мэдээлэл өгсөн үр дүнтэй сургалт боллоо” хэмээн ярьж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ