Гэр бүлийн асуудлыг хариуцсан үндэсний тогтолцоог боловсронгуй болгох талаар хэлэлцэж байна

img

Төрийн  ордонд  Засгийн газар, НХХЯ, НҮБ-ын Хүн амын сан хамтарсан  “Гэр бүлийн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудал” сэдэвт онол практикийн бага хурал болж   байна.   Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Ганди нар тус арга хэмжээний нээлтийн ажиллагаанд оролцсон юм.  Харин  одоо мэргэжилтнүүд гэр бүлийн асуудлаар   илтгэлүүд танилцуулж байна. Хуралд  төр засаг, иргэний нийгэм, эрдэмтдийн төлөөлөл  оролцон  Монголын нийгэмд, гэр бүлүүдэд    тулгамдсан асуудлын талаар хэлэлцэж, түүнийг шийдвэрлэх арга зам, гэр бүлийн асуудлыг хариуцсан үндэсний тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар ярилцах бөгөөд  тодорхой  зөвлөмж гаргах  зорилготой аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ