
Хятадын Хэнан мужийн Санменциа хотын ойролцоох нэгэн нүүрсний уурхайд үйлдвэрийн ослын улмаас нуралт үүсэж дөрвөн уурхайчин амиа алдаж, 57 уурхайчин уурхайн гүнд дарагдаж үлдсэн байна.
Одоогоор тэднийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд газрын гүнд байгаа уурхайчидтай холбоо тогтоож чадаагүй байгаа аж. Ослын шалтгааныг хэвлэлүүд янз бүрээр тайлбарлаж байна. Газрын чичиргээ уурхайн орчимд мэдрэгдсэнээс болж хад чулуу нурж уурхайн ам таглагдсан хэмээн Хятадын төв хэвлэлээр мэдээлсэн байна.
Хятад улс уурхайн ослоор дэлхийд тэргүүлдэг бөгөөд жил бүр хэдэн зуугаар тоологдох уурхайчид ослоор үрэгддэг. Хэдхэн хоногийн өмнө Хэнан мужийн ойролцоох Хунан мужид нэгэн нүүрсний уурхайд дэлбэрэлт болсны улмаас 29 уурхайчдын амь нас үрэгдсэн тухай мэдээллийг бид хүргэж байсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ