Иргэний нисэхийн залуус цэргийн тангараг өргөлөө

img

Иргэний нисэхийн салбарын тогтвортой хөгжлийг хангах мэргэжлийн боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд ИНЕГ нь өнгөрсөн есдүгээр сард дотоодын их дээд сургуульд инженерийн чиглэлээр 1-3 курс суралцаж буй оюутнуудын дунд сонгон шалгаруулт явуулсан билээ. Тус шалгаруулалтад тэнцсэн 60 оюутан ОХУ болон барууны өндөр хөгжилтэй орнуудад нисдэг тэрэгний нисгэгч, аэронавгац болон аэродромын инженер зэрэг нарийн мэргэжлээр суралцах юм. Гадаадын их дээд сургуульд эдгээр оюутнуудыг Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Сургалтын төвд цэргийн анхан шатны 21 хоногийн сургалтанд хамруулсан бөгөөд өчигдөр тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа болж, оюутан залуусын ар гэрийнхэн ИНЕГ-ын төлөөлөл оролцлоо. Тус газар нь агаарын тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг дотоодын авиакомпанийн боловсон хүчнийг бэлтгэх ажлын хүрээнд сонгон шалгаруулалт зарлан 2007 онд арав, 2008 онд 18 нисгэгчийг бэлтгэсэн юм. Эхний жилд суралцсан арван нисгэгч авиакомпаниудад мэргэжлээрээ ажиллаж байгаа бол ИНЕГ-ын Сургалт дадлагын төвд бэлтгэгдэн АНУ-д сурахаар явсан 18 нисгэгч удахгүй сургуулиа төгсөөд эх орондоо ирэх гэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

huurhun batsaanuud ve
2012-05-04