Хөгжих үү, хүлээх үү

img

Монгол Улсын эрчим хүчний салбар аль төлөвлөгөөт эдийн засгийн үед байгуулсан хэдэн дулааны цахилгаан станцынхаа хүчээр өнөө хэр гал алдахгүй яваа ч менежментийн хувьд зах зээлийн нийгмийн алхаанаас нэгэнт хоцорчээ. Энэ салбарын өмнө өнөөдөр хөгжих үү, бахь байдгаараа хүлээсээр л байх уу гэсэн ноцтой асуудал тулгарч байна. Хүлээнэ гэдэг нь цаг хугацааны хувьд аваад үзвэл хоцорно гэсэн үг. Ерээд оны үеийн картын бараагаар хоногийн хоолоо дөнгөж залгуулж байсан тэр цагаас л цахилгаан, дулаанаар тасалчихгүй байхын тулд маш их хөрөнгө хаясаар ирсэн. Гадаадын зээл тусламжийн ихээхэн хэсгийг үүнд зарцуулж, тулгамдсан өр зээлийн тодорхой хувийг эзэлж байна.

Ганцхан жишээ дурдахад 1996 онд М.Энхсайханы Засгийн газрын өнгөнд Эгийн голын усан цахилгаан станцын тухай яриа хүчтэй сонсдож байсан. Малайзын талын хөрөнгө оруулалтаар наад зах нь баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангах энэ станцын хувь заяа М.Энхсайхантай хамт нурсан. Дараа нь лав хоёр ч засгийн үед өндийсөн боловч шуудхан хэлэхэд улс төрийн өнгө аясаар өндийж чадаагүй. Ардчилсан намын ч бай, Ардын намын ч бай аль аль нь эрчим хүчний салбарын хөгжилд иймэрхүү маягаар хандсаар ирсэн нь өдгөө гал алдах дээрээ тулав. Хамгийн сүүлд Хятадын 300 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлээр Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд хөрөнгө оруулахаар үзсэн боловч зээлийн 20 хувьд Засгийн газар баталгаа гаргаж, үлдсэнийг нь ашиглагч байгууллага хариуцна гэсэн манай талын саналыг хятадууд зөвшөөрөөгүй учраас цаасан дээр үлдсэн юм. 40 мянган айлын орон сууц хөтөлбөрт мөнөөх зээлээс ашиглана гэсэн лобби бүлгийнхний нэрмээс ч мундахгүй саад болсон. Хожим байгаль экологийн нөлөөллийн үнэлгээнээс болсон гэж цайруулдаг. Тухайн үеийн Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатарын энэ цахилгаан станцын бариагүйгээс Улаанбаатарын эрчим хүчний хомсдол нүүрлэнэ гэсэн нь оргүй үг биш байсан бололтой. Иймэрхүү маягаар эргэж буцсан цөөнгүй төсөл хөтөлбөр байгаа. Хамгийн сүүлд гэхэд Улаанбаатарын эрчим хүчний тав дахь эх үүсвэр буюу ДЦС-5 төсөл өөх ч биш, булчирхай ч биш болоод байгаа нь хатуу үнэн.

Ер нь төр улс орны гал голомтын ачааг дангаараа үүрч явж чадахгүй нь нэгэнт тодорхой болов. Эрчим хүчний салбарын 18 томоохон хувьцаат компаниас өнөөдрийг хүртэл ганц нь ч хувьчлагдсангүй. Гэтэл тус салбар одоогийн байдлаар 44,8 тэрбум төгрөгийн алдагдалд ороод байгаа гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос харанга дэлдэж байна. Иймээс ирэх 2013 оноос эхлэн цахилгааны үнийг 15, дулааны үнийг 20 хувиар нэмэх шаардлага тавьжээ. Айл өрхийн хэрэглээг 150 кв/цагаас давсан тохиолдолд 15 хувийн нэмсэн үнийн тариф мөрдөнө гэж байгаа ч төрийн нуруун дээр мундахгүй ачаа байгаа. Улаанбаатар хотод Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль, Засгийн газрын тогтоолын  “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан эрчим хүчний үнийн урамшуулал олгох журам”-ын дагуу “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн холбогдох хэрэгчидтэй цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. 2011 онд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах хязгаарлалтын бүсэд  нийт 50 хороо хамрагдаж байсан бол одоо 140 хороо  болсноор нийт 34 мянга шахам хэрэглэгчид төлбөрийн хөнгөлөлт үзүүлж байна. Тэр чинээгээр өвлийн  их  ачаалал нэмэгдэнэ үү гэхээс хорогдохгүй.

Улаанбаатарын баруун захын зарим хороололд хоногт хоёроос доошгүй цагийн цахилгааны хязгаарлалт хийж, цахилгаан түгээх сүлжээний кабель утасны эдэлгээний хугацаа 20-30 жил болсон учир ачааллаа даахгүйгээс хаа сайгүй гэмтэж мууджээ. Ялангуяа гэр хорооллуудад  нэг дэд станцаас тэжээл авах хэрэглэгчийн тоо хэт олширч, агаарын шугамын хамгаалалтын бүсэд айлууд шавааралдан бууснаас төлөвлөгөөт засвар үйлчилгээний ажилд саад учруулж буйг мэргэжилтнүүд ярьж байна. Өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хотын төвд зургаан кВ-ын кабель шугам бүхий хоёр иж бүрдэл РП барихад 1,3 тэрбум, кабель шугамын шинэчлэлийн ажилд 1,5 тэрбум, өсөн нэмэгдэж буй гэр хорооллын гэрэлгүй айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангахад нэг тэрбум буюу нийт 3,8 тэрбум төгрөгийн ажил хийхээр төлөвлөж, 4000 шахам өрхийн судалгаа гаргасан ч 1500 айлыг цахилгаанд холбох арга хэмжээ авчээ. Дэлхийн банкны тусгай сангийн техникийн тусламжийн хөрөнгө оруулалтай төслийн хүрээнд 12,9 тэрбум төгрөгийн есөн нэр төрлийн ажил гүйцэтгэхээр ЭБЭХЯ-наас шийдвэрлэсэн алдаг оног биелж, одоо яам хоёр хуваагдан бүтцийн өөрчлөлтөөр буух эзэн, буцах хаяг бүрхэг болжээ. Энэ мэтчилэн их хотын эрчим хүчний хангамжийн асуудал амиа аргацаасан маягаар өдөр хоногийг төөрүүлж байгаа нь улам бүр хаяагаа тэлж буй гэр хорооллыг цахилгаанаар, шинээр баригдаж байгаа орон сууцны барилгуудыг дулаанаар хангаж чадахгүйд хүрсэн нь нүдний өмнө ил болов.

Яахав өмнийн говь дахь Ухаахудагийн MCS-ийн ашиглалтад оруулсан цахилгаан станц, Төв аймгийн Сэргэлэн суманд Newcom-ын барьж буй салхин цахилгаан станц, Чандганы Prophecy зэрэг компани манай улсын эрчим хүчний салбарт ахиц дэвшил авчирч байгааг үгүйсгэх аргагүй. Цаашид ч хувийн хэвшлийнхнийг энэ салбарт татан оролцуулах эрх зүйн таатай орчныг бий болгох нь зүйтэй. Алийн болгон ДЦС-4-ийн нуруун дээр хамаг хүндийг үүрүүлэх билээ. Харин гадаадын хөрөнгө оруулалтад үүдээ нээхдээ үндэсний эрх ашиг, аюулгүй байдлыг эн тэргүүнд тавих учиртай. Вьетнам, Бирм зэрэг улсын эрчим хүч, эрдэс баялгийн салбарт Хятадын оролцоог 25 хувиас хэтрүүлэхгүй байлгах зарчим хөрш зэргэлдээ манай орны хувьд бүр ч илүү сургамжтай юм. Хувь эзэмшигч, ажиллагсдын тооны харьцааг ч үүнээс давуулахгүй байх зарчмыг бүр одооноос хатуу баримтлах нь алсдаа тустай. Энэ болзлыг хангахгүй бол Монголд үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон ч болохгүй юмгүй.

Зах зээлийн нийгэмд эргэлт буцалтгүй хөл тавьсан 22 жилийн өнгөнд бид эрчим хүчний нэг ч томоохон эх үүсвэр нэмж барьж чадаагүй мөртлөө Улаанбаатарын гурван цахилгаан станцаас гарах хорт бодисоос улбаалан нийслэл маань агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлэх хэмжээнд хэдийнэ хүрчээ. Агаар орчны бохирдлоос болж жилд 1000 хүн үхэж, 5000 хүн өвчилж, 200 жирэмсэн эх хэвлий дэх үрээ алдаж байна гэсэн , сэтгэл хирдхийлгэм тоо баримт бодит аюулыг нууж чадахгүй байна. Тэрчлэн үнс тоосны асуудлыг ч бас орхигдуулж болохгүй. Хотын цахилгаан станцуудын 35 жилийн туршид бий болгосон Сүхбаатарын талбайгаас 30 дахин том үнс хаях газар, тэрхүү үнснээс ялгарах мөнгөн ус, хар тугалганаас үүдэн хөрс, ус бохирдож, хорт бодис агуулсан үнс нурам нь салхинд хийсч агаарт дэгдэн хүмүүсийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг доройтуулж байна. Тус салбарын удирдлага гал алдахгүйн тулд энэ талаар арга буюу ам хамхиж, нүдэн балай чүхэн дүлий явж ирэв.

Уг нь “Улаанбаатар ДЦС-5” төслийн техник, эдийн засгийн үндэслэл нь хэдийнэ бэлэн болж, тендерт шалгарсан станцын ерөнхий тоног төхөөрөмжийн сонголтыг дэлхийн сүүлийн үеийн технологиудыг харьцуулах замаар хийснээрээ онцлогтой болсон байв. Тухайлбал, нүүрсийг ул ширмэн дээр шатаах технологи, нүүрсийг тоосруулан шатаах технологи, нүүрсийг циклоноор шатаах технологи, нүүрсийг хийжүүлэх технологи, нүүрс, усны хольц шингэн уусмал түлш шатаах технологи зэргээс нүүрсийг буцламтгай давхрагад шатаах технологийг сонгосноороо давуу талтай. Учир нь эргэлдэгч буцламтгай шаталтат зуухны ашигт үйлийн коэфциент нь 95 хувьтай, янз бүрийн шинж чанартай нүүрсийг шатаахад тохиромжтой, нүүрсний жижиг хэсгүүдийг ч үр ашигтай шатаадаг, агаарын бохирдлыг хянах боломжтой, халах гадаргуугийн зэврэлт бага гээд техникийн хэлээр өгүүлэх юм бол ихээхэн онцлогтой аж. Ялангуяа үнс зайлуулахад хялбар, тал хувь нь зуухны доод хэсгээр гадагшлах тул цахилгаан шүүлтүүрийн ачаалал буурдаг. Илүүдэл агаар бага, утааны хийнд нүүрстөрөгчийн агуулга өндөр, ашиглахад энгийн агаад ажиллагаанд хурдан оруулж болдог, ачааллын өөрчлөлтийг дагах чадвар сайтай ажээ. Гэвч засаг солигдсоноор ДЦС-5-ын хувь заяа хаашаа эргэх нь бас тодорхой бус болов. Эндээс эрчим салбарын хөгжих үү, хүлээх үү гэсэн улигт асуудал бас дахиад л тавигдах нь.

П.Чулуун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

9911 dygaar chini hed be abay
2012-12-18
sainjargal:
Xuvichilj boloxgui bas l 1 xunii xaraat baidald l orno. Mongo ugaax avtomat mashin boljiin l gesen ug. Erchim xuch bxgui bol gej bodoxoor l bas burxeg bga biz. gexdee bid xen negniig bayjuulax gej toroogui. Zarim neg xumuus mongoni uner unerleed xen gedgee ymar baisnaa martchixdag ug n unerleed bish amtlaad uzsen bol arai l oor bxsan da te. bi erchim xuchnii salbart 9 jil ajilj bn unendee onoodriig xurtel iim teneg xumuustei taarch baisangui l de. nas zaluu bn chadvar n bn medleg n bn bolox bailgui dee
2012-12-18
zochin:
Үүний тулд 3-5-н бодит биелэлт ажлын ахиц дэвшил л чухал. Юуны өмнө дараагийн 3 жилийн дотор нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэхээ зогсоох тул 600мв-н эрчим хүчний хэрэгцээг хотын гаднаас хангахгүй бол болохгүй. Тодруулбал эрчим хүч үйлдвэрлэх станцыг нүүрсний орд уурхайтай газар байгуулах нь зүйтэй гэдэг үндэслэлээр доорх дурдагдах 4 зүйл нь ажил хэрэг болоод байна. 1. Хэнтийн Чандгана дахь Канадын Рrophecy компанийн 600мв цахилгаан станц / үйл ажиллагаагаа явуулж эхлээд явцын дунд 4200мв болгож ихэсгэх/ 2. Өмнө-говь аймгийн Ухаа-худаг дахь MCS компанийн 50 мв цахилгаан станц / мөн л явцын дунд 600 мв болгож хүчин чадлаа өсгөх/ 3. Төв аймгийн Сэргэлэнд баригдах Ньюком компанийн 20мв нар салхины сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц /явцын дунд мөн л 200 мв болгож өсгөх болно/ 4. Оросын Байгал нуурын усан цахилгаан станц 20000мв хүчин чадалтай. Тус цахилгаан станц нь ирэх жилээс эрчим хүчээ хаашаа экспортлох вэ гэдэг асуудал босч ирэх болно. Ялангуяа усан цахилгаан станцын шөнийн цагаар үйлдвэрлэх эрчим хүч нь илүүдэж эхлэх /илүүднэ гээд шөнийн цагаар арай бага эрчим хүч үйлдвэрлэх, зардлаа хэмнэх боломжгүй/ учир үнийн хувьд ч өдрийн хэрэглээний эрчим хүчнээс шөнийн эрчим хүч нь 2 дахин хямдарч түүнийгээ зарж борлуулахад хамгийн тохиромжтой зах зээл болох монголд хүсэлт тавих нь дамжиггүй. Харин энэ тохиолдолд манайх одоогоор Оросоос 200мв эрчим хүч импортолж байгаа ч 3 жилийн дараагаар үнийг нь тодорхой хэмжээнд бууруулж оросоос 500мв эрчим хүчээр хангуулахаар тохиролцож болох юм. Ингэж оросоос импортлох эрчим хүчээ ихэсгэсний хариуд дараах нөхцөлийг тавих нь зүйтэй болов уу. Байгал нуураас Хөх хотруу тавих байгалийн хийн хоолойг Монголоор дайруулан 3 жилийн дотор дуусгах тухай хэлэлцээ хийх. Улаанбаатарын оршин суугчид нийслэл дотроо Сүхбаатарын талбайгаас 5 км зайтай газарт үнэхээр нүүрсний цахилгаан станц байгуулуулахаар болчихлоо гэж үү дээ. 5р цахилгаан станцыг байгуулах нь америк, герман, японы компаний аль нь байсан ч хамаагүй тэднээс нэг зүйлийг асуух хэрэгтэй. Тэдгээр улсын компаниуд өөрийнхөө улсын нийслэлд нүүрсний цахилгаан станц барих болов уу гэж. Барихгүй нь ойлгомжтой дор хаяж 50 км алслагдсан газар барих болно. Өөрийнхөө улсад ингэх мөртлөө яагаад монголд өөрөөр хандана гээч. Учир нь өөрийнхөө нийслэлд амьд хүн амьдарч байгаа мэт харин Улаанбаатарт малнууд амьдарч байгаа мэтээр үзэж байгаа болохоор. Улаанбаатарчуудаа юуны өмнө 5р цахилгаан станцын асуудлыг шийдчихээд дараа нь нийслэлийг нүүлгэх эсэх талаар маргацгаая. Түүнчлэн цахилгаан станцад нүүрс шатаахад шатаасан нүүрсний 20%-тай тэнцэхүйц хэмжээний үнс гардаг тэрхүү үнс нурмыг гадагшлуулах болон турбин хөдөлгүүрийг хөргөхийн тулд ихээхэн хэмжээний ус хэрэглэдэг тул Япон Солонгос зэрэг улсууд далайн ойролцоо цахилгаан станцыг байгуулдаг байна.
2012-12-18
Эрчим хүчний үе үеийн чинээлгэ захирлууд хэн хэн байна вэ нэрлээрэй Тэд ихэндээ авгай хүүхдийнхээ нэр дээр хувийн компани байгуулсан байдаг
2012-12-17
b_h:
arai denduu baigaa biz! sots niigmiin darga nar ingej idej tansag baigaagui . hiih ymaa hiideg baisan uls shuu. 1990.d onoos hoish garsan terguunuud yu ch hiigeegui . zuvhun uursduu torgond hulburch, tostoi hool idsen . odoo unetei harshind amidarch baina,. Bal dargiig muulaad baisan
2012-12-17
Huvichilj neg medreltevdee naizuda
2012-12-17
Зочин:
Энэ Дулааны станцуудын зардалыг сонирхоо ч. Зээл аваад л цалин нэмнэ. Тусгай хангамж дарга даамалуудын зарлага юун Цэдэнбалын үеийн тусгай хангамж бэ. Дарга нар нь баяжаад байдаг сөрөг нөлөө ажиглагддаг. Монгол түмний их зээлийн ихэнх нь энд шингэж алга болсон. Үе үеийн дарга нарыг шалгаа ч.Нэг л биш дээ.Ямар машин унаж ямар орд харшд амьдарч байна.
2012-12-17
хот хөгжих манатай уб хот хөлдөж байнаа
2012-12-17