
Сүүлийн үед гэрээсээ гараад сураггүй болсон иргэдийн тухай зар ихээхэн гарах болжээ. Хэдэн хоногийн өмнө Сүхбаатар аймгийн Асгат сумын иргэн 38 настай эрэгтэй Г.Отгонбаяр нь өнгөрөгч сарын 26-ны өдөр гэрээсээ гарч яваад сураггүй алга болж түүнийг аврах багийнхан дөрвөн өдөр хайсны эцэст олсон.
Тэгвэл өнгөрсөн сарын 31-ний өдөр бас нэгэн малчин гэрээсээ гараад сураггүй болжээ. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг “Бага билүү” гэдэг газар намаржиж байсан Ц гэ 48 настай залуу гэрээсээ гараад өнөөдрийг хүртэл сураггүй байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ