Улаанбаатарын тунхагийг гаргажээ
Улаанбаатарчуудын эрхийн төлөө хэлэлцүүлэгийг өнгөрсөн мягмар гарагт Ардчилсан хүчний холбоо, Миний Улаанбаатар клубаас зохион байгуулсан байна.Энэ үеэр зохион байгуулагчид Улаанбаатарын тунхагийг гаргасан бөгөөд тунхаг бичиг батлагдснаар нийслэлчүүдийн өмнө тулгардаг эрхийн зөрчлүүдийг багасгах чиглэлээр нийслэлийн удирдлагууд болон Засгийн газар, УИХ хамтран ажиллах юм.
Тунхаг бичиг нь таван хэсэгтэй бөгөөд төр захиргааны байгууллагуудтай нийслэл хотыг хамтран ажиллуулах, хүний эрх эрх чөлөөг хангах үүднээс дорвитой ажил зохион байгуулах, Улаанбаатар хотын хүрээлэн буй орчны бохирдол, газрын харилцааг дэвшилтэт арга барилаар хөгжүүлэх, Улаанбаатар хотын төлөөллийг УИХ-д нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг багтаажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ