
Египет Израйлийн хилийн орчимд орших Синайн хойгийн элсэн цөлөөс дүрвэгсдийн цогцос олдсон ба тэдний дунд дотор эрхтэнгүй цогцоснууд их хэмжээгээр байсан байна.
Энэ хэргийг хил даван дүрвэгсдийг зуучилдаг цыгануудтай холбон үзсэн гэнэ. Израйль, Кипр, Ливан руу египетээс дүрвэгсдийн тоо ихэд өссөн ба тэдний зарим нь эрхтэн наймаалах гэмт бүлэглэлийн золиос болдог аж.
Тэдгээр гэмт бүлэглэлүүд дайн дажны хөлөөс зугтсан дүрвэгсдийг хил давуулан зуучлах нэрээр хуурч амийг нь хороогоод баруун европ руу эд эрхтний наймаа хийдэг болсон аж. Туркт ялангуяа энэ бизнес сүүлийн үед ихэд өргөжиж байгаа тухай Интерпол мэдээлж байсан. Сири, Йемен зэрэг дотоод нөхцөл байдал түгшүүртэй болсон улсын иргэд Турк руу их хэмжээгээр дүрвэх болсон. Харин тэд хүний эрхтэн наймаалагчдын бэлэн бараа болж хувирч байгаа нь Олон улсын хүний эрхийн байгууллагуудын сэтгэлийг түгшээж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ