Макаод амьдардаг монгол бүсгүйн зураг Хонконг, Макаогийн “Bridal Magazine” гэх сэтгүүлийн нүүрэнд гарчээ. Уг сэтгүүл нь Хонконг, Макаод олон уншигчтай сэтгүүлүүдийн тоонд ордог төдийгүй нэр хүнд өндөртэй аж. Энэ сэтгүүлийн нүүрэнд гарсан Монгол бүсгүйг Б.Эрдэнэтуяа гэдэг бөгөөд Эрдэнэт хотод төрж өссөн бүсгүй юм байна. Тэрээр нөхөр 2 хүүхдийн хамтаар 2003 оноос хойш Макаод ажиллаж амьдарч байгаа гэнэ. Тус сэтгүүлийн нүүрэнд гарсан Монгол бүсгүйд одоогоор нэлээд хэдэн загварын агентлагууд хамтарч ажиллах санал тавьсаны дотор АНУ-ын холливудын “Play boy” сэтгүүл зураг авхуулах хүсэлтийг тавиад байгаа юм байна.