Хойд Солонгосын Их удирдагчийн залгамжлагч Ким Жонг Ын охинтой болжээ
Хойд Солонгосын Их удирдагчийн залгамжлагч Ким Жонг Ын өнгөрсөн онд гэр бүл болсон тухай мэдээллийн дараа дөнгөж өчигдөр гэхэд тэрээр өнгөрсөн онд охин хүүхэдтэй болсон тухай мэдээлэл дахин тархлаа. Мөн түүний төрсөн ах Ким Жонг Чол , өнгөрсөн онд Сингапур улсад болсон дуучин Эрик Клэптоны концертыг үзэж явахдаа хамт байсан эмэгтэйг түүний дүү хэмээн бичиж байсан бол , одоогоор тухайн эмэгтэй бол Ким Жонг Чолын эхнэр болох тухай мэдээлэл батлагдлаа. Ким Жонг Чолд хүү төрүүлж өгсөн эхнэртээ бэлэг барин концерт үзэж явсаныг нь Японы сэтгүүлчдэд олж зургийг нь авсан байсан юм.
Ийнхүү хоёр хүүгээсээ ач хүү, зээ охинтой болсон Хойд Солонгосын Их ударидагч КимЧонг Ил тэдэнд зориулан хүүхдийн хувцас , хуурай сүү тоглоом зэргийг гадаадаас өөрийн биеэр сайтар үзэж сонирхсны эцэст худалдан авч өгдөг болсон гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ