65 сая төгрөгийн үнэтэй автобус чанараа “ таниулж” эхэллээ

img

Гэнэт унтардаг, нэг унтарсан хойноо асдаггүй 400 ширхэг автобус нийслэлд байна. Микро автобусны шугамыг хязгаарлан байж оруулж ирсэн эдгээр  автобуснууд онд орохгүй нь ээ.  Эдгээр автобусны өнгө үзэмж бол гайхалтай сайхан. Цоо шинэ мэт харагддаг.

Тэгсэн хэрнээ чанарын хувьд маш муу болохыг жолооч нар ярьдаг. Өнгөрсөн жил л гэхэд энэ шинэ автобуснуудын нэг хэсгийн хийн хоолой хөлдөж тасраад, хөдөлгөөнд оролцож байхад тооромз нь барихгүй зовоож байсан. Энэ жил ч ийм байдал үүсэж мэдэхээр болоод байгаа юм байна.

Өнгөрсөн жил манай улс Солонгосоос 400 ширхэг ийм автобус оруулж ирсэн. Нэг ширхэг автобусны үнэ 65 сая төгрөг. Нийт 23 тэрбум төгрөг зарлагдан байж 400 автобус авсан байдаг. Гэтэл эдгээр автобуснууд нь анхнаасаа л хүйтэн улс оронд явж чадахааргүй үйлдвэрлэгдсэн байж мэдэхээр байна. Энэ тухай зовлонг нь мэдэрсэн жолооч нар өнгөрсөн жил ч өнөөдөр ч ярьсаар байна.

Автобусны парк шинэчлэх нэрийдлээр өнгөрсөн жил  Солонгосоос 400 ширхэг автобус оруулж ирсэн. Ингээд хуучин автобуснуудаа “акталж” эхэлсэн.

12- оос дээш жил явсан автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахгүй гэж байгаа. Энэ байдлаар өвлийн тэсгим хүйтэнд хотын замд явах чадвартай автобуснууд нь хэрэглээнээс хасагдсан болохыг хэлэх жолооч бас байдаг.

Харин өнөөдөр хуучин автобуснуудын цонх цантаагүй байхад шинэ автобусны цонх цантаж, жолооч нь арай л ядан замаа харж байна.

Н.Жаргалсайхан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
solongosuud bol oorsnoo Huyndai markiin autobus unadag sh dee manaid daewoo yavaad bh yum bilee daewoo uul ni hediin dampuuraad alga boltson yer ni manaid tendehiin aguulhad yalzarch muudsan novshiig ni oruulaad irsen yum bishyy joohon har torood l bna shyy
2012-04-03