Ундны ус түгээгч хоёр худгийг хаажээ

img

МХЕГ-аас улсын хэмжээнд ундны усны аюулгүй байдалд шалгалт хийжээ. Шалгалтад 282 байгууламж, төвлөрсөн усан хангамжид холбогдсон 232, зөөврийн ус хангамжийн 757 ус түгээх цэг, байгууллага, иргэдийн гаргасан 988 гүний худаг, 53 гол мөрөн, 39 гол шанд хамарсан байна. Эдгээрээс 10 гаруй аймгийн төвийн төвлөрсөн усан хангамж халдваргүйжүүлэлт хийгээгүй ус түгээж байсан нь илэрчээ. Мөн худгуудын 75 хувь нь техникийн паспортгүй, өөрөөр хэлбэл мэргэжлийн эрх  бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй, 25 хувь нь мэргэжлийн байгууллагын шинжилгээ дүгнэлт хийлгээгүй байжээ. Шалгалтын дүнг үндэслэн хоёр худгийн усыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарган бүрмөсөн хаасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ