Мансардтай байшингуудад гал гарах нь ихэсчээ

img

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг Сэлхийн 4 дүгээр гудамжны 50 тоотод иргэн Б-гийн 8х10 метрийн хэмжээтэй мансардтай 2 давхар байшингийн дээвэр, мансардын хэсэг шатаж байжээ. Уг галыг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 34 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн тасгууд очиж унтараажээ. Мөн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг Хангайн 1 дүгээр гудамжинд иргэн Н, З нарын 5х12 метрийн хэмжээтэй 4 айлын нийтийн орон сууцны дээврийн хэсэг шатаж байсныг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн тасаг аюулгүй болгожээ. Түүнчлэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг Чингэлтэйн 8 дугаар гудамжинд иргэн М-ын 4х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн тасаг очиж унтраасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Модон байшин найдваргүй шүү дээ, эзнээсээ үл хамааран цахилгаан, бусад шалтгаанаар шатаж орхино. Тиймээс бүх насаараа амьдрах гэж байгаа бол тоосгон, бетон сууцыг сонго. Үнэтэй ч гэсэн найдвартай нь дээр шүү дээ. Тэр Канад хаус, модон байшин, харахад гоё ч гэсэн нэг л өдөр шатна шүү.
2011-11-06