“Пэпси” үндэсний лигийн АШТ ирэх оны 2-р сард эхэлнэ

Монголын Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргил хүүхэд залуустаа арихигүй, тамхигүй, хорт зуршилгүй сайн сайхан ирээдүйн төлөө сагсан бөмбөгийн спорттой хамтдаа тэмүүлэхийг уриалж байна. МСБХ-ны гол зорилго нь Сагсанбөмбөгийн спортыг Монголд хөгжүүлэх, сурталчилах, цаашлаад Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, энэ спортоор дамжуулан өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа архидалт, тамхидалтаас урьдчилан сэргийлэх, хүрээлэн байгаа орчноо хамгаалах зорилгоор АРХИГҮЙ-ТАМХИГҮЙ-ХОГГҮЙ ирээдүйн төлөө хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэхээр зорьж ажиллаж байна.
Мөн энэ холбооноос дөрвөн төрлөөр сагсан бөмбөгийн тэмцээнүүдийг зохион байгуулах гэж байна. 11 сараас эхлэн ЕБС-иудын сурагчдын аварга шалгаруулах “Pepsi Junior League”, мөн 11 сараас мэргэжлийн сагсанбөмбөгийн тамирчдыг шалгаруулах Хөгжлийн D лиг, 2012 оны 1-р сараас Их-дээд сургуулиудын оюутнуудын аварга шалгаруулах Оюутан залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах юм. Харин сагсан бөмбөгийн спорт сонирхогчдын тэсэн ядан хүсэн хүлээдэг 2012 оны Монголын үндэсний сагсанбөмбөгийн аварга шалгаруулах үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээн ирэх оны 2-р сарын 1-ний өдөр хөшгөө нээнэ. Энэ жилийн лигийн өрсөлдөөнд гадны 2-оос доошгүй лигионер тоглогчоор хүчээ сэлбэж ялалтын төлөө тамирчид өрсөлдөнө.
А.Алтанчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ