Шадар сайд хэлэлцээрт гарын үсэг зурав

img

Монгол, Оросын  худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын  ажиллагааны  Засгийн газар  хоорондын  комиссын ээлжит 16  дугаар хуралдаан Улаанбаатар хотноо  гурван  өдөр үргэлжилж амжилттай болж  өндөрлөлөө. Энэхүү хуралдааныг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хэсгийн дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, Оросын талаас  ОХУ-ын Эрдэс баялаг, экологийн сайд, комиссын Оросын хэсгийн дарга С.Е. Донской нар  тэргүүлэн ажилласан  билээ. Энэ удаагийн хуралдааны анхаарлын төвд хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компани, Улаанбаатар төмөр зам  нэгдлийн үйл ажиллагааны  үр өгөөжийг дээшлүүлэх, газрын тосны бүтээгдэхүүнийг манай улсад найдвартай  нийлүүлэх, улмаар энэ төрлийн  үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлэхэд  ОХУ-аас  дэмжлэг авах, цахилгаан эрчим хүчний  салбарын хамтын ажиллагааг  өргөжүүлэх асуудлууд  багтаж  байлаа.     Хуралдаанаар хамтын ажиллагааны асуудал болоод хамтарсан үйлдвэрүүд, түлш эрчим хүч, эрдэс баялаг, газар тариалан,  тээвэр барилга, байгаль орчин, боловсрол шинжлэх ухаан, хилийн шалган нэвтрүүлэх  боомтын  үйл ажиллагаа болон  манай улсын нутаг  дэвсгэр дэх  Оросын үл хөдлөх хөрөнгийн асуудлаар  өргөн хүрээнд ярилцан тохиролцож дэлгэрэнгүй протокол  байгуулж  хэлэлцээрт  хоёр тал гарын үсэг зурлаа. Хэлэлцээрт гарын үсэг зурсны  дараа Шадар сайд “Манай Шинэчлэлийн Засгийн газар ЗГХК-ын Монголын хэсгийн үйл ажиллагааг боловсронгуй болгож, тогтмолжуулахад онцгойлон анхаарч, хамтын ажиллагаанд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх үр нөлөөтэй  механизм  байлгах  эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийллээ. Богино хугацаанд манай оронд айлчилсан ОХУ-ын  Эрдэс баялаг, экологийн сайд С.Е.Донской нь  өөрийн хариуцдаг салбаруудынхаа  чиглэлээр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Уул уурхайн сайд Д.Ганхуяг  нартай  уулзсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Boogii:
Terbishdagva teneg yom shig duugui suugaad baih yom zoruuleed Baigal nuur. Uraliin nuruu. gazraa aviya gej helehgui yasan yom be?
2012-12-23
Ah ch geh shig. Muu byalduuch
2012-12-23
бөахрол:
Хан-Уул дүүргийн 7-р сургуулийн бага ангийн багш Ариунтуяа ичээсэй. Саяхны нэг өдөр гэр лүүгээ харьж явах замдаа гудамжинд нэгэн согтуу эмэгтэй хэн нэгний араас хашгиран орилж байхыг хараад жийрхэн тойрох гэтэл нөгөө эмэгтэй над руу эргүүтээ халтирч унахад нь анзаарвал хүүгийн маань сургуулийн багш эмэгтэй байлаа.Багш хүний амнаас гарамгүй орос монгол хараал холин орилж хашгирах тэр багш хүүхэн Нисэх хавьдаа нэр хүнд муутайг мэдэх ч арай ч ийм гэж бодсонгүй. Ийм багштай сургуульд сурдаг хүүгээ ямар хүн болно гэж даатгаж суух вэ? 7-р Сургуулийн захирал та архичин багшдаа хариуцлага тооцооч. Заваан архичин мэдлэг чадваргүй ийм хүнд хүүхдээ даатгасан эцэг эхчүүд хөөрхий.
2012-12-22
dornod ahmad:
ene zasgiin gazar ovooldoo oros ah nartai heleltsee hiigeed gol ni vr dvn garahaar l hiih heregtei hodoo oron nutagt hvnsnii chigleleer hamtarsan vildver baiguulmaar bnaa herev orosuud uul uurhaig sonirhoj baival zaaval neg hvnsnii vildver baruilj hamtrah gesen sanal devshvvleh heregtei za amjilt hvsie mongolchuuuddaa orosuudtai shatar sain nvvne shvv
2012-12-22