Солонгосчууд Улаанбаатар хотын байрлал зүйн зургийг 1:1000 масштабтай зохион бүтээжээ

БНСУ-ын Койка байгууллагын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын байр зүйн зургийг 1:1000 масштабаар зохион бүтээжээ. Койка байгууллага нь 2,6 тэрбум вон буюу 2,3 сая ам долларын санхүүжилтээр энэхүү байр зүйн зургийг бүтээсэн байна. 1:1000 масштабаар зохион бүтээсэн энэхүү газрын зураг гарснаар хот төлөвлөтийн асуудлыг саадгүй шийдэж, хаана юу барьж байгуулж болохыг хялбархан шийддэг болох юм. Улаанбаатар хотын байр зургийг 1:1000 масштабаар зохиосонтой давхцан орон зайн мэдээллийн сан үүсгэснээр үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн суурь мэдээлэл болохоос гадна, авто машины навигац, кадастрын зургийн шинэчлэлт, өөрчлөлт, сургуулийн хүүхдийн сургалтын материал болгон ашиглаж болохуйц мэдээлэл бүрдэж байна. Ийнхүү Улаанбаатар хотын хүрээлэн буй орчинд ээлтэй, хотын хөгжилд хувь нэмэр оруулах төсөл хаалтаа хийлээ. Цаашид үр дүн нь хот төлөвлөлтөөс эхлээд олон зүйл дээр харагдах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ