Туулын голын орчимд хөглөрөх болсон хадаг, хийморийн дарцагийг цэвэрлэнэ

img

Туул голын орчимд хаа сайгүй хөглөрөх болсон хадаг, хийморийн дарцаг болон тугийг цэвэрлэх “Хадаг” төслийг “GTE” нийгэмлэгээс энэ амралтын өдрүүдэд хэрэгжүүлэхээр болжээ. Уг ажлыг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар /ЗДТГ/, Хан-Уул дүүргийн ЗДТГ, бөө нартай хамтран гүйцэтгэхээр болсон ба Яармагийн гүүрнээс Баянзүрх дүүргийн гүүр хүртэл 12 км газрыг цэвэрлэх юм байна. Хадгийг Монголчууд эдийн дээд хэмээн хүндэтгэдэг ч сүүлийн жилүүдэд бөө мөргөлийн шашин ихэд дэлгэрсэнтэй холбоотойгоор Туулын бургасаар олон зүйлийн хадаг уях болсон. Энэ нь тэр хүндэтгэлийн зан үйлийг алдагдуулж, байгаль орчныг бохирдуулж байна хэмээн “GTE” нийгэмлэгийнхэн үзжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Boo ih hogjih Mongol ulsad buruu blu gej bdoj bna
2011-11-05