Хөдөөнөөс хот руу шилжин ирсэн иргэдийн 80 хувь нь ажилгүй байна
Шилжин ирэгсдийн ихэнх хувь нь үр хүүхэддээ боловсрол олгох зорилгоор, мөн ажил хийх гэж, боломжтой зарим нь бизнес эрхэлж, бизнесээ өргөжүүлэх гэж хотод орж ирдэг байна. Өнгөрсөн жил хотод нүүн ирсэн 52634 иргэдийн 20 хувь нь л ажилтай болжээ. Энэ нь тэд хотод л ажил бий гэж найдан ирэхэд ажил олдохгүй хөдөөнөөсөө илүү хөсөр хаягдаж байгааг харуулж байна. Өнгөрсөн онд Архангай аймгаас л гэхэд 2294 иргэд хот руу нүүж, Сэлэнгэ аймгаас 3588 иргэд хотын иргэн харьяат болжээ.
Монгол улсын үндсэн хуулинд зааснаар хаана ч амьдрах эрхтэй байдаг ч ямар ч зохицуулалт байхгүй байгаа нь Монгол улсын хүн амын тал хувь нь хотдоо амьдарч, хот улам хаяагаа тэлсээр байна. Шилжилт хөдөлгөөн их хийгдэж байгаагийн сайн муу талыг албаны хүнээс тодрууллаа.
Шилжилт хөдөлгөөн ихэссэнээр хотын захын сургуулиуд ачааллаа даахгүй гурван ээлжээр хичээллэх нь энүүхэнд. Сонгинохайрхан дүүргийн 62-р сургууль гэхэд одоогоор хүүхдийнхээ ачааллыг дийлэхгүй дөрвөн ээлжээр хичээллэж байгаа. Учир нь Сонгинохайрхан дүүрэгт шилжин ирсэн иргэдийн тоо өнгөрсөн онд зургаан мянга гаруйгаар нэмэгджээ.
У.Сэргэлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ