
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн тавдугаар сард дүүрэгтээ хяналтын камер суурилуулсан.
Гэвч хяналтын систем нь гэрэлтүүлэг муутайгаас шаардлага хангахуйц бичлэг хийгдэхгүй байгаа тул тус дүүргийн 1520 цэгт гэрэлтүүлэг байрлуулах төслийг ирэх оноос хэрэгжүүлэхээр болжээ.
Ингэснээр иргэдийн аюулгүй байдлыг хангаж, дүүргийг бүхэлд нь хянах боломжтой хэмээн Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрынхан хэлж байна. Гэрэлтүүлгийн бүрэн бүтэн байдлыг хангахын тулд айлын хашаанд байрлуулж, тухайн айлын цахилгааны өртгийг 50 хувиар хөнгөлөх аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ