
ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч асан Андрей Аршавин удахгүй болох улирал хоорондын солилцоогоор Лондон хотын “Арсенал” багийг орхиж, Английн Премьер лигийн сүүл мушгиж байгаа “Ридинг” багт очиж магадгүй боллоо.
Одоогийн баг нь түүнийг зургаан сая еврогоор худалдах сонирхолтой байгаа бол “Ридинг” таван саяыг өгөхөөр санал болгожээ.
Дасгалжуулагч Арсен Венгер цаашид Оросын тамирчныг үндсэн бүрэлдэхүүндээ тоглуулах сонирхолгүй байгаа юм. Хэрэв Аршавин багаа сэлгэвэл бүгд хожих аж. “Арсенал” сандлын манаач болсон нөөц тоглогчоосоо ангижрах бол “Ридинг” туршлагатай тоглогчоор багаа сэлбэнэ. Тэгээд ч Аршавин цаашид Англид тоглохыг хүсч байгаа билээ.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ