Цэргийн дарга нарын тансаг хэрэглээг хумив

img

Хятадын согтууруулах ундаа үйлдвэрлэгч нэр хүндтэй томоохон компани болох Kweichow Moutai-н хувьцааны үнэ ханш өчигдөр Шанхай хотод болсон худалдаагаар 5.5 хувиар унажээ. Тэгвэл Шанхайн Хөрөнгийн биржийн гол индекс болох Shanghai Composite 0.3 хувиар өссөн байна. Ийнхүү Kweichow Moutai-н үнэт цаасны үнэ ханш нэгхэн хоногийн дотор огцом унасан аж. БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Цэргийн зөвлөлийн шийдвэр гарснаар ийм уналт ажиглагджээ. Цэргийн зөвлөл өндөр тушаалын офицеруудад үнэтэй архи бүхий тансаг үдэшлэг зохиохыг нь хориглосон бөгөөд тэдгээр үдэшлэгүүд дээр хэрэглэгддэг үндсэн ундаа бол хатуулаг өндөртэй маотай шарз юм. Түүнийг Kweichow Moutai компани үйлдвэрлэдэг билээ. Энэ архийг Хятадын баячууд талархан хэрэглэдэг бөгөөд хүндтэй хүндээ өргөн барих юм уу тансаг хүлээн авалтад хэрэглэж заншсан аж. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

300 MYANGIIN ARHI DA
2013-01-18
Manaid ch bas ingemeer yum.. ene bol avuushtai zuv jishee bn..
2012-12-26