Зэсийн үнэ 9400 ам.доллар хүрлээ

Зэсийн үнэ огцом нэмэгдэж байна. Дэлхийн хамгийн том зэсийн хэрэглэгч Хятадын зэсийн импорт өнгөрсөн сард эрс нэмэгдсэн. Өмнөх сартай харьцуулахад 37 хувь өссөн юм.
Энэ талаарх мэдээллийг хэвлэлүүд нэгэн зэрэг цацсан байдаг. Үүний дараа Лондон, Нью-Йорк болон бусад бирж дээрх зэсийн үнэ огцом өсчээ.
Лондоны металлын бирж дээрх тонн зэсийн ханш өчигдөр 1.4 хувиар өсч 9327 ам.долларт хүрээд байна.
Харин "Блумберг"-ийн ханшийн мэдээгээр тонн зэсийн үнэ 1.9 хувиар өсч, 9400 ам.доллар хүрсэн байна. Эдийн засагчдын үзэж байгаагаар Хятад дахь зэсийн эрэлт өндөр байгаа нь, мөн Чилийн зэсийн олборлолт нийлүүлэлт буурч магадгүй гэсэн санаа зовнил зэсийн үнэ өсөхөд нөлөөлжээ.
Ж.Булган
СЭТГЭГДЭЛ БИЧИХ