
Зул сарын баярыг дуучин Рианна Крис Браун нар хамтдаа Лос-Анжелос Лейкерс багийн тоглолтыг үзэн, гайхалтай болзоо хийж хөгжилдөж өнгөрөөжээ. Тэдний хэчнээн баяр хөөртэй байсан тухай ойр байсан хүмүүс нь ярьжээ.
Хосууд хөтлөлцөн, инээлдэж, чихэндээ шивнэлдэж ихэд аз жаргалтай байсан нь хүмүүст илт мэдэгдэж байсан аж. Тэд хар өнгөөр ижилссэн байсан нь дэгжин харагдуулж байжээ. Сүүлийн нэг сарын хугацаанд тэд эргэн нийлж, өмнөхөөсөө ч илүү бие биедээ хайртайгаа илэрхийлэх болсон. Өөрсдийн
Twitter хуудсаараа дамжуулан хувийн зургуудаа цацаж эргэн нийлсэн тухайгаа нээлттэй зарлаж байгаа. Рианна өөрийн
Twitter хуудсандаа “Ганц бие байх хамгийн утгагүй, гаргасан шийдвэр бүртээ би сэтгэл хангалуун байдаг” гэжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ