Farc-ийн удирдагч Альфонзо Каног тусгай ажиллагааны үеэр устгажээ

img

Колумбын хувьсгалт хүчин хэмээх цэрэгжсэн байгууллагын удирдагч Альфонзо Кано цэргийн тусгай ажиллагааны үеэр алагдсан тухай Колумбын батлан хамгаалах яамны нэрээ нууцалсан эх сурвалж BBC агентлагт мэдээлсэн байна. Сүүлийн 10 жилийн турш Колумбын Засгийн газар төдийгүй латин америкийн орнуудын шүдний өвчин болоод буй энэхүү зэвсэгт бүлэглэлийн толгойлогчийн толгойд 4 сая ам.долларын шагнал төр засгаас амлаад байсан билээ. Зүүний үзэлт тус бүлэглэл Колумын армийн цэргүүдтэй тулалдаж хүчтэй үедээ Колумбын хэд хэдэн хотыг хяналтандаа авч эзэлж байсан удаатай. Farc хэмээх нэрээр алдаршсан тус хүчний эсрэг Колумбын баруун өмнөд нутгийн уулын районд хоёр хоногийн өмнөөс Колумбын армийн цэргүүд тусгай ажиллагаа явуулсан байна. Энэ үеэр Farc-ийн цэргүүдтэй ширүүн тулалдаан хийсэн ба эцэст нь Альфонзо Каног устгажээ. Farc бүлэглэл нь Колумбын хотуудад удаа дараа дэлбэрэлт үйлдэж, хүн барьцаалж, бусад орнуудаас хүн хулгайлах мөн хүний наймаа эрхлэх зэргээр латин америкийн орны ард түмнүүдийг арван жилийн турш зовоож байсан билээ. Олон улсын ажиглагчид энэ бүлэглэлийг латин америкийн “коммунист-Аль Каида” хэмээн нэрийддэг. Америк болон Интерпол Европын холбоо Farc-ийг террорист байгууллагын нэрсийн жагсаалтад нэлээд дээгүүр бичсэн байдаг. Албаны бус эх сурвалжаар Каног устгасан энэхүү тусгай ажиллагаанд америкийн тэнгисийн муурнууд оролцсон гэнэ. Гилльермо Леон Саенз буюу Альфонзо Кано хэмээх партизаны дайны үеийн нууц нэрээрээ алдаршсан Farc-ийн толгойлогч нь 1948 онд Колумын нийслэл Богота хотод төрсөн. Тэрбээр Колумын коммунист намыг үүсгэн байгуулж байсан бөгөөд улмаар Farc хэмээх хүчирхэг зэвсэгт бүлэглэл байгуулан төр засгийнхаа эсрэг тэмцэж эхэлсэн нэгэн. Гэсэн ч сүүлийн жилүүдэд түүний улстөрийн үзэл санааны тэмцэл террорист гэмт хэргийн шинжтэй болон хувирсан юм. Альфонзо Кано нь Кубын удирдагч Фидель Кастрогийн дотны нөхөр мөн Че Геварегийн шүтэн бишрэгч нэгэн байжээ. Тэрбээр Farc бүлэглэлийн тугийн дор хамгийн хүчирхэг үедээ 50000 орчим дайчдыг удирдаж байсан гэдэг. Колумбын төр засаг Альфонзо Каног устгаснаар Farc бүлэглэл оюун санааны бэлгэ тэмдэггүй болж бутран сарнина хэмээн тооцоолдог юм. О.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

NOVSHIIN TERRORISTUUD ORCHLONGOOS ZAILVAL TAARNA.
2013-01-06
Манай зүүний намуудтай адилхан царайлсан нөхөр байна
2011-11-05