40 уурхайчныг эсэн мэнд гаргажээ

img

Хятадад нүүрсний уурхайд осол гарч дөрвөн уурхайчин амиа алдаж, 57 уурхайчид уурхайн гүнд дарагдаж хоцорсон тухай бид өчигдөр мэдээлж байсан. Тэгвэл аврах ажиллагаа одоог хүртэл үргэлжилсээр байгаа бөгөөд аврагчид 40 уурхайчныг эсэн мэнд гаргаж чадсан байна. Тэднийг яаралтай Саменциа хотын эмнэлэгт хүргэн яаралтай тусламж үзүүлсэн аж. Үлдсэн уурхайчдыг одоо хүртэл гаргаж чадаагүй байгаа бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам тэднийг аврах найдлага хомсдож байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ