
Сүүлийн үед олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Иран улсын цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд Их Британи улс яаралтай цэргийн ажиллагаа хийхээр болсон тухай шуугиж байна.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор Хятадын Гадаад хэргийн яамнаас хатуухан мэдэгдэл гаргасан байна.
Энэхүү мэдэгдэлд тусгаар тогтносон Иран улсын дотоод хэрэгт хутгалдан, цэргийн ажиллагаа хийх нь явуургүй арга бөгөөд байдлыг уян хатан дипломат аргаар зохицуулахыг уриалжээ.
Эс тэгвээс Их Британи, АНУ, Израйль зэрэг орнуудын энэхүү цэргийн ажиллагааны төлөвлөгөөг Хятад улс орчин үеийн булаан эзлэх үйл ажиллагаа гэж үзэх болно хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ