Абдель Рахим аль-Киб:Босогчдын зэвсгийг хүчээр авч чадахгүй

img

Ливийн босогчдын зэвсгийг хураахад нилээд хэдэн сар шаардагдах бөгөөд, хэн ч тэдний зэвсгийг хүчээр авч чадахгүй хэмээн тус улсын ерөнхий сайд Абдель Рахим аль-Киб мэдэгджээ. Шилжилтийн үндэсний зөвлөл шинээр сонгогдсон түүнд түр Засгийн газар байгуулахад нь гурван долоо хоног өгчээ. Засгийн газрын тэргүүн сайд нарын нэрсийн жагсаалтыг энэ сарын 23-наас хэтрэлгүй өргөн барих ёстой аж. Үүний өмнө Шилжилтын үндэсний зөвлөлөөс баталсан төлөвлөгөөний дагуу шилжилтийн Ливийг чөлөөлөгдсөнийг зарласнаас хойш нэг сарын дараа Засгийн газар байгуулагдах ёстой юм. Энэ явдал Муаммар Каддафийг хороосноос гурав хоногийн дараа болон түүний сүүлийн түшиц хот Сирт хотыг буулгасны дараа буюу аравдугаар сарын 23-нд болсон юм. Дараа нь найман сарын турш  үндсэн хуулийн Ерөнхий чуулганд сонгуулийг бэлтгэн явуулах ёстой юм. Үүний дараа Ливид парламентын болон ерөнхийлөгчийн сонгууль болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ