Автобусны зорчигчдын 50 хувь нь үнэгүй үйлчлүүлдэг

img

Улаанбаатар хотод 770 том оврын автобус, 1200 гаруй бага оврын автобус 520 гаруй мянган иргэдийг хүссэн газар нь хүргэж өгдөг байна. Автобусны жолооч, кондуктор нар өдөрт дунджаар нэг эрээсэндээ л 200 гаруй иргэдэд үйлчилж, өвлийн улиралд даарч, зуны улиралд халж хүнд нөхцөлд ажилладаг тухайгаа ярьж байлаа.

Нийтийн тээврийн газраас улсын автобуснуудыг чиглэлээс нь хамаарч цагийн олох орлогын норм өгсөн байдаг. Миний суусан автобусны хувьд цагт 33,000 төгрөг олох ёстой гэж байна.

Монголд явж байгаа автобуснууд бүгд Солонгос улсаас орж ирсэн, тухайн орныхоо цаг уурт тохирсон байдаг учраас цонх нь цантдаг, жолооч кондуктор нар хүйтэн агааржуулалтгүй автобусанд ажилладаг гэдгийг хэлж байлаа. Гэхдээ албанхан нь автобус хүйтэн дулаан байх эсэхийг тухайн компаниудаас шууд хамааралтай гэж өөрсдөөсөө түлхэж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ