МИАТ нөхөн төлбөр өгч байхаар боллоо

img

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан МИАТ компанийн удирдлагуудтай нэгэн тохиролцоонд хүрчээ. Энэ талаараа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай твиттертээ жиргэсэн байна. Тэрээр "МИАТ-ийн удирдлагуудтай уулзлаа. Нислэг цуцлагдсан тохиолдолд зорчигчдод нөхөн төлбөр өгч байхаар тохирлоо. Нөхөн төлбөрийг нислэг цуцлагдсан тохиолдолд өгнө. Түүнээс биш хойшилсонд хамаарахгүй. Нөхөн төлбөрийг тухайн хүний нисэх замын уртаас хамаарч өгөхөөр тогтсон. Тухайлбал, туулах зам нь 1500 км түүнээс доош бол 100 ам.доллар, 1500-3000 км бол 150 ам.доллар, 3500-гаас дээш бол 200 ам.долларыг нөхөн төлбөрт МИАТ компаниас авч байхаар боллоо. Тэгэхээр өнгөрөгч арванхоёрдугаар сарын 22, 23, 24-нд Бээжин, 31-нд Бээжин - Сөүл нисэх байсан хүмүүс МИАТ-аас нөхөн төлбөрөө авах боломжтой" гэжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

I.Araash:
yeeeeeeeeeeeees money3
2013-01-04
МИАТ ХК:
МИАТ ХК нислэг цуцлах болон нислэгийн саатлын үед олгох нөхөн олговор олгох журмыг 2010 оноос мөрдөж байгаа. ШӨХТГ-ынхан мөрдөж буй дүрэм, журамтай танилцана гэж авчихаад, өөрсдөө шийдвэрлэж, хэлцэлд хүрсэн юм шиг мэдээлэл цацаж байгаа нь шоу болсон байна.
2013-01-04
монгол:
ЗӨВ ЗӨВ. ЦАГ АГААР, БАЙГАЛИЙН ХҮЧИН ЗҮЙЛЭЭС БОЛСОН БОЛОХГҮЙ
2013-01-03
Zochin:
Tuhain odortoo tsag hoishlogdoj nissen bol nohon olgovoj avahgui gesen ug uu?
2013-01-03