
Мах, махан бүтээгдэхүүний нөөцөд зориулж найман тэрбум төгрөг ирэх оны төсөвт суулгажээ.
Энэ жил 13 мянган тонн мах нөөцлөхөөр төлөвлөсөн байна. Нөөцийн махыг бэлтгэхдээ хамгийн сайн чанартай гэсэн газарт л нөөцлүүлэхэд илүүтэй анхаарах аж.
Учир нь өмнөх жилүүдэд нөөцийн махны чанарыг иргэд ихээхэн шүүмжилсэн. Тиймээс сав, баглаа, хөлдөөгч, тээвэрлэлт сайтай гэсэн үзүүлэлтийг илүү харах бөгөөд улсын хэмжээнд нийт 20 гаруй компани махны салбарт хүч үзэж, бэлтгэл ажлаа эхлүүлжээ.
Махаа хаана савлах, ямар савлагаагаар савлах, хаана хадгалах вэ гээд олон зүйлийн талаар хэлэлцэж буй юм байна. Дашрамд дурдахад, саяхан олон улсын нэгэн байгууллагаас хийсэн судалгаагаар манай улс хүнсний аюулгүй байдлаараа дунд түвшинд жагсчээ. Энэ дундаж үзүүлэлтээ дээшлүүлэхийн хэрэгтэй болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ