Арилжааны долоо хоногийн тойм

img

Өнгөрөгч долоо хоногт таван удаагийн арилжаа Монголын хөрөнгийн бирж дээр явагдлаа. Нийт 70 ХК-ийн 1.0 сая ширхэг хувьцааг 906.6 сая төгрөгөөр арилжсан байна. Компанийн бондын арилжаагаар “Жаст агро” компанийн 10.6 мянган ширхэг “Монгол мах” бондыг 106.0 сая төгрөгөөр, Засгийн газрын бондын арилжаагаар 80.0 мянган ширхэг бондыг 8.0 тэрбум төгрөгөөр тус тус арилжсан байна. ТОР-20 индекс 21130.85 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 210.4 нэгжээр буюу 0.98 хувиар  буурсан байна. Зах зээлийн нийт үнэлгээ 34.6 тэрбум төгрөгөөр буюу 1.5 хувь  буурч, 2 их наяд 270.4 тэрбум төгрөг болсон байна. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Сөдөт /101.0%/, Автоимпекс /101.0%/, Гурил тэжээл булган /56.4%/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Баянтээг /27.7%/, Оллоо /13.4%/, Монгол шевро /7.5%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. Нийт 70 үнэт цаас арилжигдсанаас 37 үнэт цаасны ханш өсч, 21 үнэт цаасны ханш буурч, 12 үнэт цаасны ханш тогтмол байлаа Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /384.9 мянган ширхэг/, Гермес центр /247.3 мянган ширхэг/, Силикат /145.4 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр Шарын гол /297.9 сая төгрөг/, Сөдөт /176.7 сая төгрөг/, Таван толгой /72.6/ сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ