Хос алтан гутлын эзэн

img

Испанийн эзэн хааны “Реал Мадрид” багийн супер од Криштиан Роналду Европын “Алтан гутал" шагналын эзэн боллоо. Тэрээр өнгөрсөн улиралд зөвхөн Испанийн Ла лигт 40 гоол оруулсан нь Европын хөлбөмбөгийн топ төвшин дэх хамгийн дээд амжилт байсан юм. Роналдуд өнгөрсөн баасан гаригт Португалийн домогт хөлбөмбөгч Эйсебио болон “Реал Мадрид”-ын хүндэт ерөнхийлөгч Альфредо ди Стефано нар Мадрид хотын “Intercontinental” зочид буудалд болсон арга хэмжээний үеэр “Алтан гутал”-ыг гардуулан өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ