
Ойрын өдрүүдэд Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг Иран улсын цөийн хөтөлбөрийн зарим нууц материалуудыг дэлгэн тавих гэнэ.
Ираны эрдэмтэд баяжуулсан ураны электрон загвар дээр туршилт хийсэн баримт протоколуудыг Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг олж авсан ба үүнийг дэлгэн олон нийтэд дэлгэснээр Израйль, АНУ, Их Британи зэрэг улсуудын Ираныг довтлох цэргийн ажиллагааг наашлуулах аж.
Ингэснээр Иран улсыг гарцаагүй байдалд оруулах гэнэ. Энэхүү баримт материалууд нь Иран улс цөмийн бөмбөгтэй болохоор нууцаар хичээнгүйлэн ажиллаж байгааг дэлхий дахинаа батлахын зэрэгцээ Израйлийн дайралтыг олон улсын тавцанд зөвтгөх баримт болох юм. Иран улс цөмийн зэвсэг эзэмших нь өнөө маргаашийн хэрэг болоод байгаа тухай өрнөдийн гүрнүүдийн тагнуулын албад засаг захиргаандаа мэдээлж байгаа бөгөөд энэ нь тус гүрнүүдийг оройтохоос нь өмнө яаралтай арга хэмжээ авахаас өөр аргагүй байдахлд оруулж байна хэмээн олон улсын аижглагчид үзэж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ