Махны үнэ 21.5 хувиар өсөв
Үндэсний статистикийн хорооноос Улаанбаатар хотын хүнсний зах, томоохон дэлгүүрүүдээр худалдаалж буй хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэд энэ сарын 22-ны байдлаар ямар өөрчлөлт орсныг танилцууллаа.
Хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сарын дундаж үнээс 10.2 хувь, өмнөх долоо хоногийн дундаж үнээс 1.8 хувиар өссөн нь судалгаанаас харагдсан байна.
Хүнсний бүтээгдэхүүн, тэр тусмаа махны үнэ огцом нэмэгджээ. Энэ сарын 22-ны байдлаар хонины махны үнэ өмнөх сарын дунджаас 21.5-22.0 хувь, үхрийн махны үнэ 19.6-19.8 хувь, адууны махны үнэ 10.6 хувь, ямааны махны үнэ 6.5 хувиар тус тус өсчээ. Нийслэлд махны үнэ ийнхүү өсч байгааг холбогдох хүмүүс нь хятадууд их хэмжээгээр мах авч байгаатай холбон тайлбарласан байна. Хүнсний захууд нэг килограмм хонины ястай махыг дунджаар 3875 төгрөг, цул махыг 4157 төгрөг, үхрийн ястай махыг 4240, цул махыг 4915 төгрөгөөр худалдаалж байна.
Б.Батцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ