С.Баяр ч дашийн шог, иргэний бүртгэл ч дашийн шог
Улам бүр даяаршиж буй ертөнцөд хүмүүс хүссэн орондоо зорчиж, тааламжтай улсдаа ажиллаж амьдрах боломж нээгдсээр байна. Нэг талаар шилжих хөдөлгөөн нь хүн амын төрөлт, нас баралтын нэгэн адил аливаа улс орны хүн амын өсөлт, өөрчлөлтийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг болжээ. Гэвч аливаа юманд тоо хязгаар гэж бий. Ялангуяа гадаадынхан хэт олшрох нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой.
Манай Үндсэн хуульд иргэдээ “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй” гэж заасан нь монголчуудыг гадаад улс орнуудад суралцах, ажиллах, хувийн хэргээр чөлөөтэй зорчих эрх зүйн үндсийг бүрдүүлжээ. Манайхан ардчиллын буянаар гадаад ертөнцөд хаалгаа нээж, иргэд Е паспорттай болсон сүүлийн 20 гаруй жилд хилийн дээс алхах нь юу ч биш болж, нүдний ялгаа эрс арилсан. Харьд суугаа монгол иргэдийн талаар 2010 онд явагдсан хүн ам, орон сууцны тооллогын дүнгээр гадаадад зургаа, түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа 107140 хүн байна гэж гарснаас өөр албан ёсны мэдээлэл үнэндээ алга. Ялангуяа гадаад улсууд дахь манай ЭСЯ-дад тоймтой тоо байдаггүй нь элдэв золгүй явдлын үеэр бүр ч үгүйлэгддэг.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч, тэр хэрээр бүтээн байгуулалтын цар хүрээ тэлнэ гэж байгаа. Харамсалтай нь ажиллах хүчний хомсдол нүүрлэж, ялангуяа мэргэжилтэй ажилчид илт дутагдаж байна. Аль л эрүүл саруул, ид хөдөлмөрийн насны залуучууд маань БНСУ-д очиж ажиллахаар тэмүүлж, оронд нь урд хөршийн хамгийн арчаагүй эрчүүд манай барилгын салбарыг дүүргэж байна. Төрөлт багасч, өрх толгойлсон эмэгтэйчүүд нэмэгдсээр. Энэ бол нийгмийн эмгэнэл. Албан ёсны хэллэгээр бол гадаад шилжих хөдөлгөөний мэдээлэл нь нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судлах, бодлого, хөтөлбөр боловсруулахад чухал шаардлагатай юм байна. Нөгөөтэйгүүр “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай”, “Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай” хуулиудын холбогдох заалтын хэрэгжилтийг хянахад ч энэ талын мэдээллийн цоорхойг одооноос л нөхөж авахгүй бол мал тооллогын “А” данснаас долоон дор юм болох нь.
Үүнд статистикийн мэргэжилтнүүд санаа зовниж байна. Албан ёсны статистикийн мэдээллийн хүрээнд хүн амын жил бүрийн болон хэтийн тооцоо хийхэд гадаад шилжих хөдөлгөөний мэдээлэл зайлшгүй шаардлагатай байдаг ажээ. Ер нь гадаад шилжих хөдөлгөөн гэдэг нь хүн байнга оршин суудаг улс орноо өөрчлөх процессийг хэлдэг юм байна. Бүр тодруулбал гадаад шилжих хөдөлгөөнд дараах хүмүүсийг хамруулна. Нэгдүгээрт, гадаадад удаан хугацаагаар явж буй Монгол Улсын иргэд, хоёрдугаарт гадаадад удаан хугацаагаар оршин сууж байгаад Монголд эргэн ирж буй Монгол Улсын иргэд, гуравдугаарт Монгол Улсад удаан хугацаатай оршин суухаар ирж буй гадаадын харьяат иргэд, дөрөвдүгээрт Монгол Улсад удаан хугацаагаар оршин сууж байгаад буцан явж буй гадаадын харьяат иргэдийг хэлнэ гэвэл тоолоход хаана хаанаа амар байх.
С.Баярын Засгийн газрын үеийн таван төгөлдөршлийн нэг иргэний бүртгэл мэдээллийн төгөлдөршил ч таг чиг, мань эр өөрөө ч дашийн шог болж. 2011 оны байдлаар ГХЯ-наас ирсэн мэдээгээр 112872 иргэд гадаадад амьдарч байна гэсэн судалгаа хийгдсэн ч эдгээр тоо нь албан ёсны бус дутуу тоо хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Монгол Улсад иргэдийн орох болон гарах урсгалыг бүртгэх, улмаар гадаадад удаан хугацаагаар оршин суугаа Монгол Улсын иргэдийн талаарх бодитой мэдээлэл гаргах боломжтой мэдээллийн эх үүсвэр бол Хилийн шалган нэвтрүүлэх боомтын бүртгэл аж. Гэвч амьдрал ямар дээр алдаа дутагдал буйг дараах жишээнээс харъя.
2012 оны эхний гурван улирлын байдлаар 1702.3 мянган зорчигч улсын хилээр орж, 1684.1 мянган зорчигч гарсан байна. Энэ нь зорчигч 10-20 удаа хилээр нэвтэрлээ гэхэд нэвтэрсэн тохиолдол бүр нь бүртгэгдэнэ гэсэн үг. Мөн гадаадад зорчсон Монгол иргэдийн явсан хугацааг 30 хоног хүртэл, 30-90 хоног, 90-ээс дээш хоног гэж ангилдаг байна. Гэтэл манай орны шилжих хөдөлгөөний урт хугацаа гэдэг нь зургаа, түүнээс дээш сар байдаг бөгөөд гадаадад урт хугацаагаар явсан иргэдийн тоог гаргах боломжгүй болжээ. Цаашид хилийн боомтын бүртгэлийг сайжруулж, гадаад шилжих хөдөлгөөний үндсэн мэдээллийн эх үүсвэр болгох талаар ажлыг эхлүүлээд байгаа ч хилийн мэдээллийн сангаас гадаад шилжих хөдөлгөөний мэдээллийг гаргахад хүндрэлтэй байсаар байна. Өөрөөр хэлбэл, мэдээллийн санг өөрчилж, хилээр нэвтэрч байгаа иргэдийг хилээр нэвтэрсэн хугацаагаар нь ангилж, өөрчлөлт хийе гэхээр мөнөөх л хөрөнгө мөнгөний бэрхшээл тоочихоос аргагүй. Мөн хилийн боомтын бүртгэл нь хуулиараа улсын хил хамгааллын эрх ашигт хамааралтай мэдээлэл бүрдүүлэхэд чиглэсэн нь гадаад шилжих хөдөлгөөний мэдээллийн эх үүсвэр болгож, өргөжүүлэх үндэслэл болохгүйд оршино. .
Монголд гадаадын 104 орны 27821 иргэн ажиллаж амьдардгаас 13 мянга гаруй нь хятадууд хэмээн нэгэнтээ чих дэлсч байсан. Мөнөөх гадны 27 мянгын 21 мянга нь Улаанбаатарт, бусад нь уулын мухар, усны эхэнд яваа нь тэр бүрий үл мэдэгдэнэ. Ардын хувьсгалаас өмнөх үеийн доншуур наймаачид шиг хот хөдөөгийн хооронд холхиж олз хайсан, бүр айлд туслах малчин болсон хужаа нар хөдөөгүүр бишгүй байдаг гэсэн. Тэднийг түр оршин суугч гэх үү, бүр оршин суугч гэх үү. Оросын алс Дорнод хятадуудын хөлд дарагдаж, айлын эхнэртэй суугаад хоолны газар нээчихсэн хужаа нараа одоо хэр дийлэхгүй байгаа гэснийг бодоход цөөхөн монголчуудын толгой дээр амархан гарах байлгүй. Даанч манайхны цусанд дотор газрын үнэрт дургүй чанар нэвт шингэж дээ.
Гадаадынхан манай хүн амын тооны нэг хувьд хүрээгүй тохиолдолд үндэсний аюулгүй байдалд уршиг дагуулахгүй гэж үздэг боловч тоон дотор зөндөө үсэг цохиж явна. Улаанбаатарын захын гэр хорооллын айлуудын хашаа хорооны амбаар саванд үүрлэчихсэн өлөн бөөс шиг хужаа нар олширсныг оршин суугчид андахгүй. Тэд ямар манайхан шиг нар салхи үзэхгүй бол бүтэж үхчих биш. Манай Үндсэн хуульд тусгасан Монголын харъяат иргэдийн нэг хувиас хэтрэхгүй хэсэг нь гадаадын иргэн байж болох тоон хэмжээг дээрх тоо дүүргэхгүй байгаа учраас гадныхны наашлах хөлийг өөгшүүлж байдаг төр засгийн түшээд хүртэл бий гэх эвэр хошуулсан хүмүүс ч мэр сэр байх л юм. 13 мянган хятадыг багцаар нь авч үзвэл манай хоёр сая гаруй хүн амын дэргэд бага тоо мэт боловч нэгжээр нь тоолж үзвэл даанч их тоо гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Үүнийг Улаанбаатарын гудамж болгонд эгнээ эгнээгээрээ байх хятад, солонгос хоолны газрууд, тэнд үйлчлүүлэгчдээс бэлээхэн харж болно.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ