
Мексикийн нэгэн өдөр тутмын сонины оффис руу зэвсэглэсэн этгээдүүд халджээ.
Хэдийгээр тэрхүү этгээдүүд хэнийг ч хороож, шархдуулаагүй ч сонины оффисын бүх цонхыг хагалж, ширээ сандал техник хэрэгслүүдийг эвдэлж ихээхэн хэмжээний хохирол учруулжээ.
The Good Tone хэмээх энэхүү халдлагад өртсөн сонин өмнө нь хар тамхины мафитай холбоотой баримт материал дэлгэж байжээ. Сарын өмнө Мексикийн бас нэгэн сонины эрхлэгч эмэгтэй хар тамхины мафийнхны гарт амь үрэгдсэн харамсалтай тохиолдол гарч байсан билээ.
Тэгвэл энэ удаа мөн л гэмт этгээдүүд гэгээн цагаан өдрөөр хэвлэлийн байгууллага руу халдсан хэрэг гарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ