
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг. Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1396-1398 төгрөгийн ханшаар 84.20 сая ам.доллар худалдан авах санал ирүүлснээс Монголбанк 43 сая ам долларыг 1397.10 төгрөгийн хаалтын ханшаар худалдсан байна. Мөн юанийн дуудлага худалдаагаар 108 сая юань худалдан авах санал ирүүлж, Монголбанк саналыг 224 төгрөгийн хаалтын ханшаар 100 хувь биелүүлжээ.
Дашрамд удрдахад, гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах зорилготой юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ