
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд өөрчлөлт оржээ. Тухайлбал Хотын хөгжлийн бодлогын хэлтэс нь Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, төрийн захиргааны удирдлагын хэлтэс нь, иргэдийн үйлчилгээний төв бүхий нутгийн захиргааны удирдлагын хэлтэс болон өргөжиж байна. Харин нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвэл мэдээллийн алба нь Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс болон өөрчлөгдлөө.
Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн тогтоосон байна. Хуучин бүтцээр бол Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтэц нь Захиргааны алба, Инженерийн байгууламжийн хэлтэс, Хот, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс. гэсэн бүтэцтэйгээр ажиллаж байсан юм.
Харин одоо Хот нийтийн аж ахуйн хэлтэс нь Тохижолт, хог хаягдлын удирдлагын хэлтэс болж өөрчлөгджээ. Ингэснээр Улаанбаатар хотын хог хаягдлыг асуудлыг шинэ менежментээр шийдвэрлэх юм байна. Мөн Захирагчийн ажлын албанд Үйл ажиллагааны мониторингийн хэлтэс шинээр нэмэгдсэн аж.
Нийслэлийн хэрэгжүүлэгч агентагуудыг чиг үүрэг, эрхлэх асуудлуудаар нь нэгтгэх мөн зарим нэг агентлагийн үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулахаар болжээ. Тухайлбал Нийслэлийн газрын албыг Өмчийн харилцааны газартай нэгтгэсэн бол Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болгон өөрчилсөн байна.
Шинэ бүтцээр нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Авто замын газар, Агаарын чанарын алба, Архивын газар, Аялал жуулчлалын газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн газар (Зуслангийн товчоотой), Биеийн тамир, спортын газар, Боловсролын газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Гэр хорооллын хөгжлийн газар, Дотоод аудитын алба, Мал эмнэлэгийн газар, Мэдээллийн технологийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын газар, Нийгмийн халамж, үйлчилгээний газар, Нийтлэг үйлчилгээний газар, Нийслэлийн бүртгэлийн газар, Онцгой байдлын газар (Нөөцийн албатай), Өмчийн харилцааны газар, Эдийн засгийн хөгжлийн газар, Соёл, урлагийн газар, Статистикийн газар, Татварын газар, Тээврийн газар, Хөдөлмөрийн газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Худалдан авах ажиллагааны газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба, Шүүхийн шинжилгээний алба, Эрүүл мэндийн газар гэсэн 32 агентлагтай ажиллах юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ