
Жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилт, мэргэжлийн боловсролын хэрэгцээ, шаардлага, ажилгүйдэл, ядуурал зэрэг сэдвээр бизнес эрхлэгчидтэй санал солилцох уулзалт ярилцлага өнөөдөр 14.00 цагаас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Үзэсгэлэнгийн их танхимд болно. Уулзалтад Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, УИХ-ын гишүүн, МҮХАҮТанхимын дарга С.Дэмбэрэл болон бизнес эрхлэгчид оролцох юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ