Төрийн өмчийн хороо 30 асуудал хэлэлцжээ
Төрийн өмчийн хорооны ээлжит хуралдаанаар 30 асуудал хэлэлцэж 24 тогтоол, 6 тэмдэглэлийг баталжээ. Орон сууц хувьчлах тухай “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨҮГ, “Монсам” ХХК-ийн үйл ажиллагааны тухай, “Хот байгуулалт, барилгын зураг төслийн институт” ТӨҮГ байгуулах тухай, “Бэрхийн уурхай” нөхөн төлбөр олгох тухай, ҮЦТТТХТ-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Төрийн өмчид эд хөрөнгө хүлээн авах, эзэмшүүлэх, ашиглуулах тухай асуудлыг хэлэлцэв.
ТӨХ-ны тогтоол, хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг 2011 оны 3 дугаар улирлын байдлаар гаргаж танилцуулав.
Байгаль орчин аялал жуулчлалын яам, Биеийн тамир спортын газар, Онцгой байдлын ерөнхий газар, БСШУЯ-ны харьяа төв болон хөдөө орон нутгийн байгууллагуудад автомашин худалдан авах зөвшөөрлийг олгов.
Эрүүл мэндийн яам, Авто замын газар, Тагнуулын ерөнхий газарь “Радио телевизийн сүлжээ” УТҮГ, НДЕ-ын харьяа “БЗД-ийн Нийгмийн даатгалын хэлтэс, БОАЖЯ-ны харьяа Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт автомашин худалдах, дуудлага худалдаагаар худалдах, балансаас балансад шилжүүлэх, актлаж, сэлбэгээр ашиглах зөвшөөрлийг олгов.
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар, УЕПГ-ын харьяа зарим прокурорын газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, “Төв АЗЗА” ХХК, Мэргэжлийн сургалт боловсрол сургалтын газар зэрэг 11 байгууллагад үндсэн хөрөнгийг худалдах, актлах, сэлбэгээр ашиглах, данснаас хасах, балансаас балансад шилжүүлэх зөвшөөрлийг олгов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ