
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг.
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 17 сая ам. долларыг 1396.50 төгрөгийн хаалтын ханшаар, 70 сая юанийг 224.21 төгрөгийн хаалтын ханшаар тус тус худалдсан байна.
Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангахад чиглэдэг юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ