Японы эзэн хааны бие чилээрхжээ
Японы эзэн хаан архаг бронхит гэсэн оношоор эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа аж. Энэ жил 77 нас сүүдэр зооглож байгаа Японы сүр жавхлант эзэн хаан Акихито ням гаригийн шөнөөр эзэн хааны гэр бүлийн хувийн эмнэлэгт хэвтжээ.
Эзэн хаан энэ жил хоёр дахь удаагаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлж буй нь энэ гэнэ. Японы улстөрийн томчууд эзэн хааны залгамжлагчаар хунтайж Нарухитог нэрлэх талаар ярилцаж эхэлсэн хэмээн нэрээ нууцалсан эх сурвалж хэвлэлд мэдээлэл өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ